Бид бүхэн хэрэглээг өөр өөрийн өнцгөөс харж маш их цаг хугацааг хүн бүр хэрэглэх боломжтой чанартай бөгөөд хямд үнэтэй бүтээгдэхүүнийг хайхад зарцуулдаг.
Иймээс Prouvé хүн бүр хэрэглэх боломжтой гайхалтай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэсэн юм. Бидний зорилго бол Prouvé-ийн эрхэм зүйлсэд үндэслэсэн алсын хараатай маркетингийн бодлого боловсруулах билээ.
Бидний зорилго: Харилцагч партнерууддаа нэмэлт орлого олох боломжийг олгож тэднийг илүү сайхан амьдралд хөтлөх.
Бидний зорилт: Хүн бүр Prouvé-ийг сонгож, талархах явдал юм.
Бидний үнэт зүйл: Бид амьдрал болоод бизнест шударга ёс үргэлж оршдог гэдэгт итгэдэг. Бид шударга бас нээлттэй үйл ажиллагааг эрхэмлэдэг ба үйлчлүүлэгчид, партнерууд болон ажилтнууддаа итгэдэг учир тэдэнд хүндэтгэлтэй ханддаг.
Prouvé үргэлж нийт партнеруудынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн ажилладаг.
Бид үнэт зүйлсээ тууштай баримтлахын тулд тодорхой дүрэм, журмыг мөрдөн ажилладаг. Энэхүү дүрэм, журам нь ЭНГИЙН байдалд хүрэх үнэт зорилгыг хялбарчилж бидний өдөр тутмын бизнесийн харилцааг зохицуулдаг. Бид итгэлцэл дээр тулгуурласан урт хугацааны харилцааг дэмжихийн тулд тодорхой зарчмыг мөрдлөг болгож, үйлчлүүлэгч, партнерууд болон ажилтнуудынхаа өмнө хариуцлага хүлээн ажиллаж байна. Мөн бид тогтвортой байдал болон аюулгүй ажиллагааг эрхэмлэдэг.
Хувийн хандлага чухал боловч бид хамтдаа илүү ихийг бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна. Хэрэглэгчдийн хэрэгцээнд анхаарлаа хандуулж тэднийг сонсож, хамтдаа ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх боломж хүн бүрд нээлттэй.